Багануур дүүрэгт бүртгэгдсэн сэжигтэй хоёр тохиолдлын шинжилгээний хариу маргааш гарна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-02-25 22:54:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Багануур дүүрэгт COVID-19 халдварын сэжигтэй хоёр тохиолдол өнөөдөр бүртгэгдсэн тухай ЭМЯ мэдээлсэнЭнэ талаар тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Д.Шинэбаяраас тодрууллаа.

Тэрбээр хэлэхдээ, “БНСУ-аас ирсэн хоёр эмэгтэй нэг нь хоолой өвдсөн, нөгөө нь 37.1 хэм хүрч халуурсан гэсэн шинж тэмдэгтэй эмнэлэгт хандсан. Нэг нь энэ сарын 16-нд, нөгөө нь 22-нд ирсэн боловч хоёулаа БНСУ-ын Үйжонбу хотоос ирсэн юм байна. Хэдийгээр тус хотод халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй ч манай улсын иргэд Инчоноос нисэх онгоцоор Монголд ирсэн. Тэднийг Эрүүл мэндийн төвийн халдвартын тасагт тусгаарлан, шинжилгээ авч ХӨСҮТ-д шилжүүлсэн. Шинжилгээний хариу маргааш гарна. Хүмүүсийн биеийн байдал хэвийн байна. Нэгдүгээр хавьтлуудыг гэрт нь хөл хорьж, хяналт тавьж байна” хэмээв.

Холбоотой мэдээ