Өсвөрийн харваачид аваргуудаа тодруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-04-26 17:23:52

Энэ сарын 23-24-нд Биеийн тамир спортын газарт  өсвөрийн шагай харваачдийн аймгийн  аваргаа шалгаруулах тэмцээн боллоо.

Үндэсний спортыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Аймгийн шагай холбооноос  жил бүр  зохион байгуулдаг энэ тэмцээнд 31 багийн 248 тамирчин оролцсон юм.

Цагийн харвааг М.Мөнхтөр ахлагчтай Лүн, Л.Ёолк ахлагчтай Угтаалцайдам, Б.Ганбат ахлагчтай Баянхангай сум хошучилсан бол хувийн цуваа харвааг  Л.Бямбасүрэн Баянцагаан, Х.Лхагвадорж Өндөрширээт сумын баг тамирчид хошуучилжээ.

Мөн насанд хүрэгчдийн цуваа болон хувийн харвааг Баянцагаан, Зуунмод, Угтаалцайдам сум манлайлсан байна. Энэ удаагийн тэмцээнийг Х.Амарсанаа даргатай Баянхангай сумын шагайн товчоо ивээн тэтгэжээ.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ