Дотоод хэргийн их сургуулийн сонсогчдыг бэлэн байдалд шилжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-02-21 17:27:05

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Дотоод хэргийн их сургууль (ДХИС)-ийн сонсогчдыг өндөржүүлсэн бэлэн байдлын 2 дугаар зэрэгт шилжүүлэн ажиллуулж байна.

Короновирусний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор, цагдаа дотоодын цэргийн ангийн бие бүрэлдэхүүнийг ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагчийн тушаалаар 2 дугаар сарын 13-наас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжүүлэн ажиллуулж байна.


Нийслэл Улаанбаатар хотод оршин суудаг Дотоод хэргийн их сургуулийн 164 сонсогчийг 2 дугаар сарын 20-ноос эхлэн нийтийн хэв журам сахиулах, замын хөдөлгөөний зохицуулалтад нэмэгдлээр ажиллуулж эхэллээ.

Б.Содгэрэл


Холбоотой мэдээ