Үндэсний шигшээ баг 23 спортын төрөлтэй болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-02-21 14:30:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний шигшээ багийн албанд харьяалагдаж байгаа олимпын 9, паралимпын 7 нийт 16 спортын төрөл дээр гимнастик, ширээний теннис, шатар, тэшүүр, биатлон, 3х3 сагсан бөмбөг шинээр нэмэгдэж, Үндэсний шигшээ баг 23 спортын төрөлтэй болов.


Шинээр нэмэгдсэн тус 6 холбоодоос ширээний теннис, гимнастик, шатар, тэшүүрийн холбооны удирдлагуудтай “Токио-2020” зуны олимпын наадам, “Бээжин-2022” өвлийн олимпын наадамд оролцох баг тамирчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээг байгуулав. Эдгээр спортын төрлийн шигшээ багийн тамирчид гадаад, дотоодын тэмцээн уралдаан, хамтарсан бэлтгэл цугларалтад оролцох зэрэг зардлыг улсын төсвөөс шийдэж өгөх юм.


Энэхүү гэрээг байгуулсан уулзалтын үеэр Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын дарга Ц.Шаравжамц: "Монголын баг тамирчдыг олимпын болон олимпын бус төрөл гэж ялгалгүйгээр спортын төрөл бүрт, тамирчин болгонд улсын дэмжлэг туслалцааг жигд хүртээмжтэй байлгах зорилгоор Үндэсний шигшээ багийг өргөжүүлж, шинээр спортын 6 төрлийг нэмлээ. Төрөөс олгож буй энэ боломжийг алдалгүй амжилтаа ахиулахыг хүсье!"  хэмээн онцлон хэлсэн юм.

Холбоотой мэдээ