Үнэт цаасны өнөөдрийн арилжаагаар 10 ХК-ийн ханш өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-02-20 20:08:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 2 дугаар сарын 20-нд I, II, III ангиллын 30 ХК-ийн 69.5 сая төгрөгийн үнийн дүн бүхий 390.176 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 10 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 15 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Женко Тур Бюро" (JTB+15.00%) болон "Махимпекс" ХК (MMX+8.39%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Увс Чацаргана" (CHR-14.59%) болон "Силикат" ХК (SIL-14.58%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.21 хувиар буурч 19176.16 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.755.205.572.866.00 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


Холбоотой мэдээ