Нүүрс, газрын тосны экспорт гуравдугаар сарын 2-ноос хэвийн үргэлжилнэ

Монголын мэдээ | Эдийн Засаг
nandintsetseg@montsame.gov.mn
2020-02-20 15:59:06
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар гуравдугаар сарын 2-ноос нүүрс, газрын тосны экспортыг хэвийн үргэлжлүүлэх шийдвэр гаргалаа.

Гашуунсухайт боомтоос 100 гаруй км-ийн цаана шинэ коронавирусний халдварын тохиодол бүртгэгдсэнтэй холбоотой Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Булган боомтоор хоёрдугаар сарын 10-аас гуравдугаар сарын 2-ныг хүртэл түүхий эд экспортлохыг хориглоод байсан юм.



УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин: "Үлдсэн хугацаанд нүүрс, газрын тосны экспортыг сэргээн хэвийн үргэлжлүүлэх бэлтгэл ажлыг хангахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Энэ хүрээнд Монгол Улс, БНХАУ-ын хилийн боомтуудаар нүүрс, газрын тос тээвэрлэх ажлыг нэгдсэн зохицуулалтад оруулах, улс хоорондын ачаа тээврийн галт тэрэг, авто машин, төмөр замын ажилтан, жолооч нарын эрүүл мэнд, ариутгал халдваргүйтгэл, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах юм.


Түүнчлэн халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн тохиодолд тусгаарлах байр бэлдэж, жолооч нарыг хоол хүнс, ариутгал, эм эмнэлгийн хэрэгслээр хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо. Хилийн цаана БНХАУ-ын нутагт үйлчилгээ байхгүйг манай жолооч нар аймгийн дарга нар хэлж байна. Хятадын тал гуравдугаар сарын 2-ноос төрийн үйлчилгээ, хоолны газар, эмнэлгүүд хэвийн ажиллана гэсэн хариу өглөө" хэмээв.

Холбоотой мэдээ