Дөрөвдүгээр сарын 26-нд болох үйл явдал

Лавлагаа
ariunbold@montsame.mn
2016-04-26 09:38:10

09.00 цагт “Сүү үйлдвэрлэл-Тогтвортой хөгжил” чуулга уулзалт “Туушин” зочид буудалд болно.

09.30 цагт “Блю Скай” зочид буудалд АСЕМ-ын 11 дүгээр Дээд хэмжээний уулзалт зохион байгуулах ажлын хүрээнд үйл ажиллагаагаа эрхэлж буй түнш зочид буудлуудын ажилтнуудын мэргэжил, ур чадварыг нэмэгдүүлэх КОЙКА-гийн сургалтын нээлт болно.

11.00 цагт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд болно.

11.00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ -аас Монголын ТОП-100 аж ахуйн нэгжийн талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт МҮЭХ-нд Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын зарим конвенцийн хэрэгжилт хангалтгүй байгаа талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Монголын үндэсний супер лигийн аваргын цувралын талаар "Шонхор Таур"-ын 12 давхарт мэдээлэл хийнэ.

13.00 цагт Эрүүгийн хуулийн Шинэчилсэн найруулгыг эсэргүүцсэн эмнэлгийн ажилчдын тайван жагсаал Чингисийн талбайд болно.

15.00 цагт Эрүүл мэндийн бодлого үйл ажиллагааны чиглэл хэлэлцүүлэг  "Нээлттэй нийгэм" хүрээлэнд болно.

17.00 цагт Хүннү Молл дахь "Гамма" галерейд Баримтат гэрэл зургийн Ц.Батзориг сангаас жил бүр зохион байгуулдаг “Шинэ бүтээл - Хүмүүс 5” уран зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

Төрийн ордонд

09.00 цагт “Их эзэн Чингис хаан танхим”-д Төсвийн байнгын хороо хуралдана.

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д  Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д  МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн өргөтгөсөн хуралдаан болно.

14.00 цагт “Их эзэн Чингис хаан танхим”-д Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

11.00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпил мэдээлэл хийнэ.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д Хууль зүйн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “В” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.30 цагт “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн санаачлагч, редактор П.Анужин мэдээлэл хийнэ.

12.00 цагт Иргэдийн ундны усыг цэвэршүүлэх нэрээр монголчуудын эрүүл мэндэд заналхийлсэн бизнес цэцэглэж байгаа талаар “Монголын эрдэст ус, технологи хөгжил” компани, Эрдэмтдийн зөвлөл мэдээлэл хийнэ.

12.30 цагт “Херо энтертайнмэнт”-аас алдагдсан бичлэгтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.

Холбоотой мэдээ