Аймгийн төвд мал оруулахгүй байх компанит ажил зохиох хүсэлт тавьжээ

Орон нутагт | Булган
erdenechimeg@montsame.mn
2016-04-25 17:58:16

Булган аймгийн төв Булган сум хотын статустай болох зорилт тавин ажиллаж байгаа юм.

Гэвч аймгийн төвд мал маллуулахгүй гэсэн журам мөрдөгдөхгүй байгаагаас дээрх зорилт биелэхгүй байгаа ажээ.

Булган сумын хувьд 1 болон 4 – р багт 80 орчим малчин өрх үхэр, гахай, тахианы аж ахуй эрхлэн жилийн 4 улирлыг үддэг гэсэн судалгаа байдаг. Булган аймгийн Хот тохижилт үйлчилгээний хэлтэс нь аймгийн төврүү мал оруулахгүй байх ажлыг хариуцан ажилладаг. Иргэдэд аймгийн  төвд мал маллуулахгүй гэсэн журмыг танилцуулан, үхэртэй айлыг малчны хороонд, гахайтай айлыг домын дэвсэгт, тахиатай айлыг зүүн түрүүнд суурьшуулна гэж газар хуваарилаж өгсөн боловч олон жил тогтвор суурьшилтайгаар хашаа хороогоо бариад мал аж ахуйгаа эрхлэн амьдарч байгаа хүмүүс тийм ч амар нүүхгүй байгаа нь тодорхой. Аймгийн төврүү хариулгагүй мал оруулвал Булган сумын ИТХ – ын тэргүүлэгчдийн тогтоолын дагуу тухайн малыг журмын хашаанд хийж, бод мал 2000, бог мал 1000, гахай 2000 төгрөгийн торгууль эзэнд нь ногдуулдаг.

Тиймээс Булган сумын Мал үржлийн тасагт хотын дотор мал оруулахгүй байх кампанит ажлыг зохион байгуулах хүсэлтийг Хот тохижилт үйлчилгээний хэлтсээс гаргаад байна.

                                                                                                                         П.Батням

                           

Холбоотой мэдээ