Ухань хотоос ирсэн оюутнуудыг тусгаарлалтаас гаргалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Ухань хотоос энэ сарын 1-нд тусгай үүргийн онгоцоор авчирсан 30 оюутан, нэг бага насны хүүхдийг өнөөдрөөс тусгаарлалтаас гаргалаа.
Шинэ коронавирусний халдварын голомтоос ирсэн оюутнуудыг ХӨСҮТ-д 14 хоногийн турш тусгаарласан бөгөөд эмчийн хяналтад тогтмол байлгаж, хоёр удаа шинжилгээ авчээ. Тэднээс шинэ коронавирусний халдвар илрээгүй тул өнөө өглөө тусгаарлалтаас гаргаж байгаа юм.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: “30 оюутан нэг бага насны хүүхдийг эмч нар үзэж, зөвлөмж өгөөд гаргаж эхэллээ” хэмээн мэдээлэв.