Замын-Үүдэд саатуулагдсан 106 хүн гэртээ харихаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-02-13 12:58:47

Дорноговь /МОНЦАМЭ/. Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажил хийгээд хилийн боомт орчмын нөхцөл байдлыг үнэлж дүгнэх, тодорхой шийдвэр гаргах зорилгоор  аймгийн Онцгой комисс Замын-Үүдэд өнөөдөр ажиллаж байна.

Замын-Үүдэд шинэ коронвирусний халдварын сэжигтэй тохиолдол илэрснийг ХӨСҮТ-т шинжлүүлсний дагуу сорьц сөрөг буюу үгүйсгэгдсэн байдлаар гарчээ.

Тиймээс  улсын Онцгой  комиссоос өгсөн заавар зөвлөмжийн дагуу Замын-Үүдэд галт тэргэнд саатуулсан 106 хүний биеийн байдлыг үзэн, ариутгал халдваргүйтгэлийг хийж, хүн тус бүрээр баталгааны хуудсыг бөглүүлэн, галт тэрэг дотор тасалбар бичиж, Улаанбаатар руу гэр оронд нь явуулах бэлтгэл ажлыг хийж байна.

Баталгааны хуудаст тухайн иргэн 14 хоног гэрээс гарахгүй, эрүүл мэндээ сахин хамгаалах зэрэг тодорхой үүрэг хүлээж байгаа юм. Үргэлжлүүлээд аймгийн Онцгой комисс болон Замын-Үүдийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан болж байна.




Холбоотой мэдээ