ЗУРХАЙ: Сэвлэг үрээх болон үс засуулахад тохиромжгүй

ЛАВЛАГАА
munkhbaatar@montsame.gov.mn
2020-02-13 06:23:13
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2020 оны хоёрдугаар сарын 12. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн 20. Бархасвадь гараг. Тэргүүн дагуул одтой, зургаан цагаан мэнгэтэй, улаан нохой өдөр. 


Барилдлага: Хотол чуулган

Шүтэн барилдлага: Сансар

Суудал: Мод

Наран 8 цаг 03 минутад мандан, 18 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай  болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Сэвлэг үрээх болон үс засуулахад тохиромжгүй. 

    

Холбоотой мэдээ