"Оюутан цагдаа"-г бүртгэж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-04-25 16:04:06

“Оюутан цагдаа” хөтөлбөрийн бүртгэлийг өнөөдрөөс эхлээд энэ сарын 30-ны өдөр  хүртэлх өдрүүдэд МОХ-ын байранд хийж байна.

 Монголын оюутны холбоо, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар хамтран Гадаадын жуулчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүр  энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм."Оюутан цагдаа" хөтөлбөрт хамрагдах оюутнууд юуны өмнө англи, герман, хятад, солонгос, япон, орос зэрэг  гадаад хэлний ярианы мэдлэгийн түвшин дундаас дээгүүр байх ёстой. мөн Иргэний үнэмлэхний хуулбар, сургуулийн тодорхойлолт /Хугацаа нь дуусаагүй, сунгалт хийлгэсэн хүчинтэй оюутны үнэмлэхний хуулбар байж болно/,  оюутны үнэмлэхийн эх хувь, хоёр хувь цээж зураг, анкет /Бүртгэлийн ажилтнаас авах/ тус тус бүрдүүлнэ. Бүртгүүлсэн оюутнуудаас ярианы хэлний мэдлэгээс хамааран шалгаруулалт явуулж 150 оюутныг сонгоод Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн аялал жуулчлалын газрын хамтарсан сургалтанд хамруулж амжилттай төгссөн оюутнуудтай  гэрээ байгуулж, ажлын үнэмлэх, дүрэмт хувцсыг олгох юм байна.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ