Б.Дүгэржав: 40 мянган амны хаалт дотооддоо үйлдвэрлэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-02-12 15:16:03

Ховд /МОНЦАМЭ/. Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхэд амны хаалт чухал үүрэгтэй.

Одоогийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд амны хаалтны нөөц, хангамж тааруу байна. Тиймээс Ховд аймгийн удирдлагууд нөөц боломжийг ашиглан дотооддоо үйлдвэрлэх санаачилгыг дэмжлээ.

Энэ талаар Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржаваас тодруулав. Тэрбээр "Бид ойрын хугацаанд аймгийнхаа иргэн бүрийг амны хаалтаар хангахаар төлөвлөж байна. Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй оёдлын үйлдвэр, цехийг түшиглэн эхний ээлжинд 40 мянган амны хаалт үйлдвэрлэж, иргэдэд хүргэхээр шийдвэрлэсэн. Холбогдох байгууллага, мэргэжилтнүүд эрүүл ахуйн стандартыг баримтлах, материал татах, оёх зэрэг асуудалд хяналт тавьж ажиллана. Улмаар нэг амны хаалтыг 800 төгрөгөөр үйлдвэрлэх ба багийн Засаг дарга, нийгмийн ажилтнуудаар дамжуулан иргэдэд түгээх үүрэг чиглэл өгсөн гэлээ.   

Холбоотой мэдээ