Нью-Хемпшир муж улсад Берни Сандерс ялах магадлал өндөр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-02-12 09:01:48

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулахаар Нью-Хемпшир муж улсад явуулсан сунгаанд Вермонт муж улсын сенатч Берни Сандерс ялах магадлал өндөр байна.


АНУ даяар ирэх зургадугаар сар хүртэл үргэлжлэх сунгааг явуулж буй хоёр дахь муж улс нь Нью-Хемпшир бөгөөд өмнөх долоо хоногт Айова муж улсын сонгогчид өөрсдийн саналаа өгсөн юм.


Зүүн хойд нутгийн Нью-Хемпшир муж улсад явуулсан санал хураалтын урьдчилсан дүнгээс үзэхэд Б.Сандерс, Саут-Бенд хотын дарга асан Пит Буттижич нар тэргүүлэх магадлал өндөр байгаа бол дэд Ерөнхийлөгч асан Жо Байден хэдийн Өмнөд Каролина муж улсыг зорьжээ.


Айова муж улсад өнгөрсөн долоо хоногт явуулсан сунгаанд П.Буттижич саналын маш бага зөрүүгээр /26.2/ ялсан бол Б.Сандерс 26.1 хувь, Массачусетс муж улсын сенатч Элизабет Уоррен 18 хувийн саналаар хоёр, гуравдугаарт жагссан байна.
Холбоотой мэдээ