Коронавирусээр халдварласан хүнтэй харьцсан эсэхийг тусгай программаар шалгаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-02-10 16:16:27

ШАНХАЙ. /Хinhua/. Хэрэглэгчид коронавирусээр халдварласан хүмүүстэй ойроос харьцсан эсэхийг шалгах гар утасны тусгай программыг БНХАУ-д бүтээж, ашиглаж эхэлжээ.


Уг программыг “Alipay”, “WeChat” эсвэл “QQ” сүлжээгээр “QR” кодыг нь уншуулан татаж авж болох аж. Гар утсаараа бүртгүүлсний дараа хэрэглэгчид мэдээлэл авах хүсэлт гаргахын тулд нэр, иргэний үнэмлэхний дугаарыг оруулах ёстой байна. Хэрэв халдвар авах эрсдэлтэй гэсэн хариултыг хүлээн авсан үед гэртээ хорио цээрийн дэглэмд байх, шинж тэмдэг илэрвэл эмчийн үзлэгт хамрагдах шаардлагатайг зөвлөх аж.


Программыг БНХАУ-ын Төрийн зөвлөл, Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хороо, мөн “China Electronics Technology Group” компанийн дэмжлэгтэйгээр бүтээжээ.


Холбоотой мэдээ