Хятадад шувууны томуу дэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-02-10 10:59:01

БЭЭЖИН. /РИА Новости/. Хятадын Сычуань мужид шувууны томуугийн H5N6 вирус дэгдсэн тохиолдол бүртгэгджээ. Одоогоор хүнд халдварласан тохиолдол тус мужид бүртгэгдээгүй байна.  


Өндөр эрсдэлтэй эмгэг төрүүлэгч шувууны томуугийн H5N6 вирус Сычуань мужийн Наньчун хотын тойргийн Сичун хошууны нэгэн фермд дэгдсэн байна. Фермд 2497 шувуу байснаас 1840 нь тус вирусээр халдварлаж үхжээ.


Өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн эрх баригчид шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж, 2.26 мянган гэрийн тэжээвэр шувууг устгасан байна. 

Холбоотой мэдээ