Австралид хүчтэй аадар бороо орох төлөвтэй байна

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2020-02-08 12:18:03

КАНБЕРРА. /ABC/. Ойн түймэр дэгдсэн Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужид энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд хүчтэй аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа талаар тус улсын Цаг уурын газар мэдээлжээ.


Шинэ Өмнөд Уэльс мужийн эргийн бүс нутгаар аадар бороо орж, хүчтэй салхи дэгдэх төлөвтэй байгаа бөгөөд үүнээс үүдэн үерийн гамшиг нүүрлэж, “аюултай нөхцөл байдал” үүсэж болзошгүй байгааг холбогдох албаны мэргэжилтнүүд анхааруулсан байна.


Эргийн бүс нутгийн Сидней хот тэргүүтэй газруудад үерийн аюул хэдийн нүүрлэсэн бөгөөд Сиднейд баасан гарагт замууд хаагдаж, нийтийн тээврийн үйлчилгээ тасалджээ.


Хүчтэй аадар бороо ирэх долоо хоногийн эхний өдрүүд хүртэл үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул ган гачиг, үерийн гамшигт нэрвэгдсэн нутгуудын нөхцөлийг сайжруулж магадгүй хэмээн таамаглаж байна.


Шинэ Өмнөд Уэльс мужийн Гал түймэртэй тэмцэх газрын мэдээлснээр, аадар бороо баасан гарагийн байдлаар ойн 3 түймрийг унтраасан хэдий ч 43 түймэр дэгдсэн хэвээр байгаа аж. 

Холбоотой мэдээ