Эх газрын Хятадаас Хонконгт ирсэн хүмүүсийг хөл хорионд оруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-02-06 10:18:25

ХОНКОНГ. /BBC/. Шинэ төрлийн коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор эх газрын Хятадаас ирсэн хүмүүсийг 14 хоногийн хөл хорионд оруулах шийдвэрийг Хонконгийн засаг захиргаа лхагва гарагт гаргажээ.


Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Ламын мэдэгдсэнээр, уг шийдвэр энэ долоо хоногийн бямба гарагаас хэрэгжиж эхэлнэ. Гэсэн хэдий ч эмнэлгийн ажилтнуудын шаардсанчлан Хятадтай залгаа хилээ бүрэн хаахаас Хонконгийн эрх баригчид татгалзсан байна.


Амьсгалын замын цочмог халтай хам шинжийн /SARS/ улмаас 2002-2003 онд 300 орчим хүн нас барсан Хонконгт лхагва гарагийн оройны байдлаар коронавирусний халдварын 21 тохиолдол бүртгэгдэж, уг вирусээр үүсгэгддэг уушгины хатгалгааны улмаас 1 хүн нас баржээ.


"Хятадад өнөө өглөөний байдлаар коронавирусээр халдварласан хүмүүсийн тоо 28018 хүрч, нийт 563 хүн нас барсан бол эдгэрч эмнэлгээс гарсан хүний тоо 1153 хүрсэн" гэж тус улсын Үндэсний эрүүл мэндийн комисс мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ