Австралийн парламент ойн түймэрт амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэжээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-02-05 10:47:14

КАНБЕРРА. /ABC/. Австралид дэгдсэн ойн түймрийн улмаас амь насаа алдсан хүмүүсийн дурсгалыг тус улсын парламент мягмар гарагт хүндэтгэжээ. Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 30 гаруй хүн нас барж, 3000 гаруй байшин барилга сүйдсэн байна.


“Бид олон сорилттой нүүр тулгарч, ган гачиг, ойн түймрийн гамшиг нүүрлэсэн хэдий ч австраличууд хэзээ ч бууж өгөхгүй” гэж Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон мэдэгдээд, ойн түймэртэй тэмцэх үеэрээ амиа алдсан гал сөнөөгчдийн нэрсийг чангаар уншжээ.


Мөн тэрбээр Австралийн аврах албанд туслалцаа үзүүлсэн Шинэ Зеланд, АНУ, Канад, Индонез, Малайз, Сингапур, Япон, Папуа Шинэ Гвиней, Фижигийн эрх баригчдад талархал илэрхийлсэн байна.


Австралид 2019 оны сүүлээр дэгдэж эхэлсэн ойн түймрийн улмаас 33 хүн амиа алдаж, 500 сая гаруй ан амьтан үрэгдэж, олон мянган барилга сүйдсэний зэрэгцээ түймрийн хамрах хүрээ 12 сая га талбай давжээ. Одоогийн байдлаар Австрали даяар 100 гаруй түймэр дэгдсэн хэвээр байгаа аж. 

Холбоотой мэдээ