Бага насны хүүхэдтэй иргэдийг богиносгосон цагаар ажиллуулахыг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-02-04 17:15:45

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас томуу, томуу төст өвчний тархалт, шинэ төрлийн коронавирүсний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор бүх төрлийн сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосонтой холбогдуулан 0-6 настай хүүхэдтэй ажилтнуудыг ирэх сарын 3 хүртэлх хугацаанд  богиносгосон цагаар ажиллуулах уриалга гаргалаа.  

Энэхүү арга хэмжээг тус байгууллага өөрийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн хоёрдугаар сарын 3-наас ирэх сарын 2 хүртэл бага насны хүүхэдтэй ажилтнуудаа богиносгосон цагаар ажиллуулж цалинг нь бүтэн олгох шийдвэрийг гаргасан байна. Мөн нийт эцэг эхчүүдэд хөл хорионы дэглэмийг мөрдөж, хүүхдийг гадуур гаргахгүй байх, бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, бага насны хүүхдийг гэртээ хараа хяналтгүй үлдээхгүй, гэрт нь цоожилж орхихгүй байхыг анхаарууллаа.


Холбоотой мэдээ