БНХАУ-д өдөрт 20 сая амны хаалт үйлдвэрлэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-02-03 14:17:52

БЭЭЖИН. /РИА Новости/. БНХАУ-д шинэ төрлийн коронавирус дэгдсэнтэй холбоотойгоор олон үйлдвэр шинэ жилийн баярт зориулагдсан амралтын өдрүүдийг үл харгалзан үйл ажиллагаандаа эртхэн орсон хэдий ч үйлдвэрлэлийн хүчин чадал бүрэн сэргээгүй байна. Одоогоор өдөрт 20 сая ширхэг амны хаалт үйлдвэрлэж байна хэмээн БНХАУ-ын Аж үйлдвэр, мэдээлэл зүйн яамны ерөнхий инженер Тянь Юйлун мэдэгджээ.


"Хубэй муж дахь бараа бүтээгдэхүүний хомсдолтой холбоотой асуудлаар товчхон дурдвал нөхцөл байдал нэлээд сайжраад байгаа. Одоогоор хурцадмал байдал намжиж байгаа. Орон нутгийн үйлдвэрлэгчдийн хамтын хүчин чармайлтаар 154.5 мянган эмнэлгийн хамгаалалтын хувцас, 133.6 мянган амны хаалтыг илгээгээд байна. Нийтэд нь авч үзвэл манай улсад өдөрт үйлдвэрлэсэн амны хаалтны тоо 20 сая даваад байна” хэмээн тэрбээр ярьжээ. Ерөнхийдөө хэрэгцээгээ хангаж байгааг тэрбээр цохон тэмдэглэсэн байна. 

Холбоотой мэдээ