Дүүргүүдийн сонгуулийн хороог байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-04-23 14:04:33

Нийслэлийн сонгуулийн хороо өчигдөр анхдугаар хуралдаанаа хийж, Сонгуулийн тухай хуульд заасны дагуу УИХ-ын болон нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах дүүргүүдийн сонгуулийн хороог байгууллаа.

Мөн нийслэлийн сонгуулийн хорооны гишүүдийн ажил үүргийн хуваарь, ойрын хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталсан байна.

СЕХ-ны 21 дүгээр тогтоолоор УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах сонгуулийн хороодыг байгуулсан. Нийслэлийн сонгуулийн хорооны даргаар нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, нарийн бичгийн даргаар нийслэлийн МХГ-ын дэд дарга Э.Болорчулуун, гишүүдээр нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч дарга Т.Батдорж, нийслэлийн ИТХ-ын ажлын албаны Зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Алтансоёмбо, нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Баялагцэнгэл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын ахлах референт Д.Чадраабал, нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Б.Норжинлхам, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Ж.Хичээнгүй нар ажиллаж байгаа юм.

Холбоотой мэдээ