АНУ "Аль-Каида" бүлэглэлийн толгойлогчийн байгаа газарт цохилт өгчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Зэвсэгт хүчин “Аравийн хойг дахь Аль-Каида” бүлэглэлийн Йемен дэх байрлалуудад цохиолт өгчээ. Цохилтын бай нь тус бүлэглэлийн толгойлогчдын нэг болох Касим аль-Райми байсан гэж CNN телевиз Америкийн засаг захиргаан дахь эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилсан байна.
Энэ цохилтын үеэр аль-Раймиг устгасан гэх мэдээллийг АНУ-ын Батлан хамгаалах яам нотолж чадаагүй байна. CNN телевизээр мэдээлснээр, АНУ уг террористыг устгасан эсэх талаарх мэдээллүүдийг шалгаж байгаа аж.
АНУ-ын Төрийн департамент урьд нь “Rewards for Justice” хөтөлбөрийн хүрээнд аль-Раймигийн байгаа газрыг тогтооход туслах мэдээлэлд 10 сая хүртэл ам.долларын шан амлаж байжээ.