McDonald’s хуванцар соруул дуудлага худалдаанд тавьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-31 12:28:00

МАДРИД . /TASS/. McDonald’s компани Испанид байрладаг сүлжээ зоогийн газруудад нийлүүлсэн ердийн хуванцар соруулуудаа интернет дуудлага худалдаанд тавьжээ. Дуудлага худалдааны үнэ 25.4 мянган еврогоос эхэлж байгаа аж.


Дуудлага худалдаа 2 дугаар сарын 7 хүртэл үргэлжлэх бөгөөд хуванцар соруулнаас олсон мөнгийг компани “Роналд Макдоналдын өргөө” хандивын санд илгээх юм байна. Энэхүү сан нь хүнд өвчтэй хүүхдүүдэд туслах зорилгоор 1984 онд байгуулагдаж байжээ.


McDonald’s компани нэг удаагийн хуванцар соруулны хэрэглээнээс татгалзах замаар байгальд орчинд үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулахыг зорьж байгаагаас гадна хуванцар хэрэглээг орлосон илүү эко сав суулганы хэрэглээнд аажмаар шилжихийг зорьж байгаа юм. 

Холбоотой мэдээ