“McDonald's” Японд будаатай бургерээр үйлчилнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-01-28 14:03:05

ТОКИО. /Kyodo/. Америкийн “McDonald's” түргэн хоолны сүлжээ компани оройн хоолондоо талхнаас илүү будаа идэхийг эрхэмлэдэг япончуудад ирэх долоо хоногоос эхлэн хэсэг хугацааны турш будаатай бургер санал болгохоор төлөвлөжээ.


McDonald's”-ын Япон дахь салбар будаатай бургерийг шөнийн тусгай цэсэндээ нэмж байгаа бөгөөд ирэх хоёрдугаар сарын 5-наас тавдугаар сарын дунд үе хүртэл энэ төрлийн бүтээгдэхүүнээр үйлчлэх ажээ.


Энэхүү хугацаанд Япон дахь “McDonald's”-ын сүлжээнүүд 100 хувь дотоодод тариалсан будаатай бургерийг хэрэглэгчдэд санал болгох бөгөөд эдгээр бургер нь 390 иенээс /$3.60/ 410 иений үнэтэй байх гэнэ.


“Япончууд оройн хоолондоо “McDonald's”-ыг сонгоосой хэмээн хүсэж байна” гэж “McDonald's”-ын Япон дахь салбарын дэд тэргүүн Ацүо Шимодайра хэлжээ. 

Холбоотой мэдээ