ШУА-ийн Их чуулган хойшлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-01-27 13:48:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурлаар ШУА-ийн Их чуулганы товыг хэлэлцэж ээлжит Их чуулганыг нэгдүгээр сарын 30-нд хуралдуулахаар тогтоод байсан юм. Гэвч коронавирусний эрсдэлтэй холбоотойгоор хойшилло. 

2020 оны эхний Их чуулганаар ШУА-ийн эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны 2019 оны тайланг хэлэлцэх юм.

ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурлаар мөн АШУҮИС-ийн харьяанд буй Анагаах ухааны хүрээлэнг ШУА-д харьяалуулах талаар салбарын тэргүүлэх эрдэмтдийн гаргасан хүсэлтийг хэлэлцлээ. Энэ талаар шат дараатай хэлэлцүүлэн шийдвэр гаргах нь зүйтэй гэж Тэргүүлэгч гишүүд үзжээ.    


Холбоотой мэдээ