105 иргэнийг түр ажлын байраар хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-04-22 13:00:50

Хөдөлмөрийн хэлтсээс хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүдийн нэг болох “Нийтийг хамарсан ажил зохион байгуулах хөтөлбөр”-ийн хэрэгжилт Сүхбаатар аймагт амжилттай үргэлжилж байна.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ЗДТГ-ын Захирагчийн албатай хамтран уртын голын эхийг хамгаалах, хашаа хайсыг цэгцэлу засварлах, хог хаягдлыг цэвэрлэх шинээр суулгац суулгах, модонд тайралт хийх зэрэг ажилд 10 иргэнийг 10 хоногийн хугацаатайгаар түр ажлын байраар ханган ажиллуулж байна.

Мөн “Талын гал” ОНӨҮГ-тай хамтран орон нутгийн хатуу хучилттай Чойбалсан, Мөнххаан, Асгат, Дарьганга  чиглэлийн зам дагуух хог хаягдал, ус зайлуулах хоолойн хог хаягдал, үхсэн малыг сэг зэмийг устгах ажилд 15 хүнийг хамруулан ажиллуулж байна.

Уг хөтөлбөрийн хүрээнд 6 төсөл амжилттай хэрэгжсэн, одоогоор 2 төсөл нь  ийнхүү хэрэгжих шатандаа явж байна. хөтөлбөрийн хэрэгжилт 3 сарын 29-нөөс эхэлсэн бөгөөд энэ оны 12 сарыг 31-нийг хүртэл үргэлжлэх юм.

Одоогоор 8 төслийн хүрээнд 105 иргэнийг түр ажлын байраар хангаад байна.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ