Шүүгчийн сонгон шалгаруулалт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-04-22 12:15:28

Анхан шатны зарим шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулах зарыг хуульч, эрх зүйн мэргэжилтэй,  төрийн болон төрийн бус байгуулагад ажиллаж байгаа, ажил хайж байгаа хүмүүс оролцоход нээлттэйгээр зарласан байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 46 дугаар тушаалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн, Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн тус тус 1 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлалаа.

Шүүгчийн сонгон шалгаруулалтад нэр дэвшихийг хүссэн хуульчийн баримт материалыг 5 дугаар сарын 9-ний өдрийн 09 цаг 00 минутаас 5 дугаар сарын 11-ний өдрийн 17 цаг 00 минут хүртэлх хугацаанд www.shuugch-songon.mn цахим хаягаар хүлээн авна. Сонгон шалгаруулалт зарласан шүүгчийн сул орон тооны болон нэр дэвшихийг хүссэн хуульчийн бүрдүүлэх баримт материалын талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.judcouncil.mn хуудаснаас авч болох аж.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ