Индонез Туркээс шумбагч онгоц худалдан авч магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2020-01-22 18:45:51
Yesukheitumur Tumurbaatar

ЖАКАРТА. /Anadolu/.  Бид Турк эсвэл Германаас шумбагч онгоц худалдаж авах талаар хэлэлцэж байна гэж Индонезын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.


"Хоёр орны шумбагч онгоцны тоног төхөөрөмжийг харьцуулах шатандаа явж байна" хэмээн Индонезын Батлан хамгаалахын сайд Прабово Субианто мэдэгдсэнийг тус яамны хэвлэлийн төлөөлөгч Дахнил Анзар Симанжунтак иш татан уламжилсан байна. Прабово Субианто одоогийн байдлаар Германд айлчилж байгаа ажээ.


Шумбагч онгоцыг худалдаж авахад геополитик ба гео-стратегийн асуудлууд нь Индонезийн хамгийн гол санаа зовоосон асуудал байна гэж мэдэгдэлд дурджээ.


Өнгөрсөн оны наймдугаар сард Батлан хамгаалахын сайд П.Субианто Туркт айлчилж, Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган болон Батлан хамгаалахын сайд Хулуси Акар нартай уулзсаны зэрэгцээ тус улсын шумбагч онгоцны үйлдвэртэй танилцсан байна. 


Холбоотой мэдээ