Сонгуулийн зурагт болон ухуулах хуудасны байршлыг тогтоожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-04-21 23:18:46

Сайнцагаан сумын ИТХ- ын тэргүүлэгчдийн тогтоолоор аймгийн төвийн 11 гудамж, талбайд сонгуулийн зурагт болон  ухуулах хуудас байршуулж болохыг зөвшөөрсөн байна.

Тодруулбал, Залуучуудын гудамж, Их, бага  тойруу, Буяннэмэхийн өргөн чөлөө, Найрамдал, Сургууль, Худалдааны гудамж болон Мандал, Номгон, баруун, зүүн гэр хороолол дахь худалдааны төвийн талбайд намууд сонгуулийн сурталчилгааны зурагт болон ухуулах хуудас байршуулж болно.

 Зөвшөөрсөн гудамж талбайд зурагт болон ухуулах хуудас байршуулахдаа зориулалтын зарлалын самбар болон нийтийн эзэмшлийн хашаа, хайс, гэрлийн шон ашиглаж болох бөгөөд ингэхдээ цавуу, цавуулаг эд зүйлээр тогтоохыг хуулиар хоригложээ.

Мөн зурагт самбарыг дээрхи гудамж талбайд сонгуулийн сурталчилгааны хугацаанд үнэ төлбөргүйгээр байршуулах бөгөөд харин бизнесийн зорилгоор байнга ашиглагддаг сурталчилгааны самбарыг сонгуулийн сурталчилгааны зориулалтаар ашиглахгүй юм байна.

ИТХ- ын тэргүүлэгчдийн тогтоолоор зөвшөөрсөн гудамж, талбай, тэдгээрийн орчин тойрныг бохирдуулахгүй байх үүргийг нам, эвслийн дарга нарт үүрэг болгожээ.

 Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ