АНУ жуулчдад олгох визийн журмыг чангатгаж магадгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-20 14:37:59

МОСКВА. /TASS/. АНУ-д хүүхдээ төрүүлж, иргэншил авах зорилгоор тус улсыг зорьж буй гадаадын жуулчдад олгох визийн журмыг чангатгах төлөвтэй байна.  


Axios” цахим хуудасны мэдээлснээр, АНУ аялал болон бизнесийн зорилгоор богино хугацаагаар зорчиход олгодог B төрлийн виз олголтод тавигдах шаардлагыг чангатгах арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа аж. Төлөөлөгчийн газрууд виз хүсэгчдийг иргэншил авах зорилготой байна хэмээн сэжиглэвэл виз олгохоос татгалзах бол ажил хэргийн зорилгоор АНУ-ыг зорьж буй жирэмсэн эмэгтэйчүүдэд зөвшөөрөл олгоход асуудал үүсэхгүй аж.


Үндэсний аюулгүй байдал, гэмт хэрэгтэй холбоотойгоор ийм арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа аж. Түүнчлэн энэхүү шийдвэр нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын цагаачлалын бодлогоо чангатгаж байгаатай холбоотой аж. 

Холбоотой мэдээ