Харри, Меган нар хатан хааныг төлөөлөхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-01-19 10:00:15

ЛОНДОН. /BBC/. Их Британийн хунтайж Харри, түүний гэргий Меган нар хааны гэр бүлийн гишүүний үүргээс татгалзаж, санхүүгийн хувьд хараат бус байхаар болсон талаар Букенгемийн ордон мэдээлжээ. Мөн тэд хатан хааныг албан ёсоор цаашид төлөөлөхгүй бөгөөд эдгээр шийдвэр 2020 оны хавраас хэрэгжих ажээ.


Хунтайж Харри, түүний гэргий, Америкийн жүжигчин Меган нар хатан хааны гэр бүлтэй холбоотой үндсэн үүргээс татгалзахаар төлөвлөж буйгаа энэ оны эхээр мэдэгдэж, өнгөрсөн долоо хоногт хатан хаан II Елизавета, түүний ач хүү хунтайж Харри, Харригийн эцэг Уэльсийн хунтайж Чарльз, ах Уильям нар Сандрингемийн ордонд уулзсаны дараа дээрх шийдвэр гарчээ. 

Холбоотой мэдээ