Гар бөмбөгийн тэмцээнд 180 гаруй тамирчин оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-01-18 21:07:12

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Волейболын холбооноос БТСГ-тай хамтран олбооны цом-2020" насанд хүрэгчдийн гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж байна. Өнөөдөр аймгийн Спортын ордонд эхлэсэн тус тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд холбогдох албаны хүмүүс оролцож, тамирчдад мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Тэмцээнд Сагил, Тариалан, Улаангом, Зүүнхангай, Өлгий, Цагаанхайрхан, Өмнөговь, Өндөрхангай, Наранбулаг, Баруунтуруун сумын тамирчид оролцож байна. Мөн Хилийн цэргийн 0245-р анги, Нэгдсэн эмнэлэг, БТСГ, Цагдаагийн газар, Волейболын холбоо, Дэглий цагаан нисэх буудал, Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК, ахмадууд, Улаангом сумын 10-р баг, ЦТС ХХК, Цогцолбор 1-р сургууль, ЕБ-ын 5-р сургууль, оюутны баг, ЕБ-ын 3-р сургууль зэрэг байгууллагын эмэгтэй, эрэгтэй нийт 20 багийн 180 гаруй тамирчин оролцож байна. Тэмцээн энэ амралтын өдрүүдэд үргэлжилж дуусах юм.

Холбоотой мэдээ