ӨНӨӨДӨР: Генетик нөөцийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болно

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2020-01-17 06:30:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нэгдүгээр сарын 17-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд 2021-2023 хэрэгжих Сүрьеэгийн төсөл боловсруулах хамтрагч талуудын зөвлөлдөх уулзалт болно. Утас 86885060

10.30 цагт МҮОХ-нд Төрийн банкнаас Токио-2020 зуны олимпын Байт харвайны төрөлд өрсөлдөх 2 тамирчинд дэмжлэг олгоно.

11.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд “Эко эрин үндэсний төсөл”  ТББ-аас Монгол Улсын хөгжлийн шинэ үзэл баримтлалыг боловсруулж, хөдөө орон нутгийг хөгжүүлэх, Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг асуудлыг шийдвэрлэх төслийн талаар мэдээлнэ.

11.30 цагт Ниййслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд Улаанбаатар смарт карт компаниас нийтийн тээврийн “U-Money” карт хэрэглэгчдийн дунд сар бүр тохирол явуулж, мөнгөн урамшуулал олгох талаар мэдээлнэ. Утас: 99693440

14.00 цагт СТӨ-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан боловсролын салбарын удирдах ажилтнуудтай уулзана.

Төрийн ордонд

09.00 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулна.

10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын “Нээлттэй мэдээллийн өдөрлөг” болно. Утас: 88008781

10.00 цагт “Ажлын байрны бэлгийн дарамтад өртсөөр, дуугүй суусаар байх уу” хэлэлцүүлэг болно.

11.00 цагт ШИНЭН-аас Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн талаар мэдээлнэ.

Холбоотой мэдээ