Японы бага сургууль “гэрийн даалгаваргүй өдөр”-тэй болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
khulan@montsame.gov.mn
2020-01-16 13:52:06

ТОКИО. /NHK/. Японы баруун өмнөд нутгийн нэгэн бага сургууль сард нэг удаа сурагчдадаа гэрийн даалгавар өгөхгүй байхаар болжээ. Хүүхдүүдэд гэр бүлийнхэнтэйгээ илүү цаг өнгөрүүлэх боломжийг олгох зорилгоор уг шийдвэрийг гаргажээ.


Uchinakahara” бага сургуулийн багш нар, сурагчдын эцэг эхчүүд ярилцаж, сар бүрийн гурав дахь долоо хоногийн ням гарагийг гэрийн даалгаваргүй өдөр болгожээ. Үүний дагуу багш нар уг долоо хоногийн баасан гарагт сурагчдад гэрийн даалгавар өгөхгүй байх ажээ.


Сурагчид сургууль дээрээ зав багатай байдаг тул хоббигоо хөгжүүлэх, гэр бүлийн гишүүдтэйгээ хамт байх зэрэгт илүү их цаг хугацаа зориулахад туслах хэрэгтэй хэмээн багш, эцэг эхчүүд үзсэн байна. 

Холбоотой мэдээ