Ноцтой ослын улмаас нэг хүний амь хохирчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-01-16 13:48:37
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутагт "Мерседэс Бенз Жи-500", "Тоёота Премио" загварын автомашин мөргөлдөж нэг хүний амь хохирсон ноцтой осол өнөөдөр 05.30 цагт гарсан тухай Тээврийн цагдаагийн алба мэдээлэв.  


Үүрээр замын хөдөлгөөний ачаалал бага байдаг бөгөөд энэ үеэр хөдөлгөөнд оролцож буй жолооч нар дүрэм зөрчих, хурд хэтрүүлэх, согтуугаар жолоо барих, тэмдэг тэмдэглэгээ, гэрэл дохио зөрчиж байгаа нь осол гарах шалтгаан болж байгааг тус албанаас сэрэмжлүүлж байна. ТЦА-ны Мөрдөн шалгах хэлтэс ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.



Холбоотой мэдээ