Кадыров Чеченийн тэргүүний үүрэг гүйцэтгэгчийг томилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-01-16 13:26:10

ГРОЗНЫЙ. /RIA Novosti/. ОХУ-ын Бүгд Найрамдах Чечень Улсын тэргүүн Рамзан Кадыров өөрийнх нь “хөдөлмөрийн чадваргүй болсон” хугацаанд бүс нутгийн тэргүүний үүргийг түр гүйцэтгэх хүнээр тус улсын Засгийн газрын тэргүүн Муслим Хучиевийг томилжээ.


Чеченийн Засгийн газрын цахимд хуудсанд мэдээлснээр, тэрбээр холбогдох баримт бичигт нэгдүгээр сарын 13-нд гарын үсэг зурсан байна.


Рамзан Кадыров эмчилгээ хийлгэхээр болсон гэж түүний нарийн бичгийн дарга Альви Каримов мэдээлжээ.


Холбоотой мэдээ