АНУ БНАСАУ-ын эсрэг хоригоо өргөтгөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-01-15 11:12:23

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Сангийн яам БНАСАУ-ын “Namgang Trading Corporation” болон БНХАУ-ын “Beijing Sukbakso” компанийн эсрэг хориг арга хэмжээ авжээ.


АНУ-ын Сангийн яамны мэдэгдэлд дурдсанаар, дээрх компаниуд “хууль бус ажиллах хүч гадаадад гаргах” үйл ажиллагаа явуулдаг учраас БНАСАУ-тай холбоотой хар жагсаалтад оржээ. “БНАСАУ-ын Засгийн газар НҮБ-ын хоригийг зөрчин гадаадаас орлого олохын тулд Умард Солонгосын ажиллах хүчийг хууль бусаар экспортолсоор байна” гэж тус яам мэдэгдсэн байна.


Америкийн хар жагсаалтад багтсан хүмүүс болон хуулийн этгээдүүдийн АНУ дахь хөрөнгийг битүүмжилж, тус улсын иргэд, компаниудад тэдэнтэй бизнес эрхлэхийг хориглодог.


НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2017 онд баталсан 2397 тогтоолоор БНАСАУ-д нийлүүлэх нефть, нефтийн бүтээгдэхүүнд шинээр хязгаар тогтоосон бөгөөд 2019 оны эцэс гэхэд Умард Солонгосын бүх ажилчныг нутаг дэвсгэрээс гаргахыг улс орнуудаас шаарджээ.

Холбоотой мэдээ