Бүрэгхангай суманд шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-01-14 20:03:03

Булган /МОНЦАМЭ/  Булган аймгийн Бүрэгхангай суманд 75 хүүхдийн ортой цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтад орлоо. Улсын төсвийн 562.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалттай барилгын ажлыг "И Эс Мон" ХХК гүйцэтгэж хугацаанд нь хүлээлгэн өгчээ.

            - Манай сумын цэцэрлэгт 100 гаруй хүүхэд хүмүүжиж байна. Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг хүртээмжтэй чанартай хүргэх боломжтой материаллаг бааз нэмэгдлээ. Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн нийгмийн хариуцлагын хүрээнд цэцэрлэгийн орчинд 33,0 сая төгрөгийн бүтээн байгуулалт, тохижилтын ажил хийсэн гэж тус сумын Засаг дарга Н.Эрхэмбаяр ярилаа.

Холбоотой мэдээ