Бэлэн мөнгө өгч буй зорчигч, авч буй жолоочийг торгож эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-01-14 15:23:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийтийн тээвэрт карт уншуулалгүй бэлэн мөнгө төлж буй зорчигчийг 10 мянган төгрөг, бэлэн мөнгө авч буй жолоочийг 25 мянган төгрөгөөр торгож эхэллээ. 

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч О.Батцоож, “Карт ашиглаагүй иргэний төлсөн бэлэн мөнгийг жолооч хувьдаа ашигласаар байна. Энэ нь тээврийн төсөв бүрдүүлэхэд хүндрэл үүсгэж байна. Үүнээс улбаалан автобусны засвар, үйлчилгээ, шатахуун, тосны өртөг хүрэлцэхээ больж өнгөрсөн жил нийтийн тээврийн тоо багасахад нөлөөлсөн" гэв.

Тэрээр, "Нийтийн тээврийн ААН-үүдийн хооронд хийсэн гэрээнд жолооч нар иргэдийг бэлэн мөнгөөр зорчуулахгүй байх үүрэгтэйг заасан. Үүнийг зөрчвөл жолоочийг Зөрчлийн тухай хуулийн 14.6.9- д зааснаар 25 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр буюу 25 мянган төгрөгөөр, харин мөнгө төлж зорчсон иргэнийг 10 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авна" гэдгийг мэдэгдээд байна. 


Холбоотой мэдээ