МУГЖ Б.Сарантуяа төрсөн өдрийн тоглолтоо 9 дэх жилдээ хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-04-21 14:04:58

МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин, поп хатагтай Б.Сарантуяа “Төрсөн өдрийн анплагед тоглолт”-оо өчигдөр Монгол Бөхийн өргөөнөө фенүүдийнхээ хамт тэмдэглэлээ.

Төрсөн өдрийн тоглолт хийх санааг анх найз Б.Ангирмаа нь санаачилж байжээ. Түүний 46 насны төрсөн өдрийн тоглолт урлагт хөл тавьсны 30 жилийн ойтой давхацсанаараа онцлогтой.

Тэрбээр тоглолтдоо үе, үеийн хит уран бүтээлээ хоёр хэсэгт хуваан толилуулсан юм. Эхний хэсэгт ардын хөгжмийн “Олонх” хамтлагтай хоршин ардын дууг толилуулсан бол хоёрдугаар хэсэгт Улсын филармонийн дэргэдэх Симфони оркестр, гитарчин Өөжгий буюу Д.Өлзий-Орших, Г.Буян-Өлзий, бөмбөрчин Ж.Золбоо нартай хамтран хуучны хит дуунуудаа эгшиглүүлсэн юм.

Тэрбээр ийнхүү төрсөн өдрийн тоглолтоо ес дэх жилдээ үзэгч, фэнүүдтэйгээ тэмдэглэв.

Ж.Болор

Холбоотой мэдээ