Х.Роухани: АНУ бүс нутгийн хурцадмал байдлыг дэвэргэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТЕХРАН. /Anadolu/. Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани Шведийн Ерөнхий сайд Лёвен Стефантай утсаар ярих үеэрээ Украины нисэх онгоцны ослоор Шведийн иргэд амиа алдсанд гүн эмгэнэл илэрхийллээ гэж Ираны Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.
“Иран эцсийн үр дүн гартал мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж, үр дүнгийн талаарх олон нийтийн санаа бодлыг мэдээлэх болно” гэж Хасан Роухани мэдэгдсэн байна.
Энэ сарын 8-нд Украины зорчигч тээврийн нисэх онгоцыг санамсаргүйгээр буудан унагааснаа Ираны эрх баригчид бямба гарагт хүлээн зөвшөөрсөн билээ.
АНУ-ын цэргүүд Ойрхи Дорнодын бүс нутагт хурцадмал байдлыг дэвэргэж байна хэмээн Х.Роухани АНУ-ыг буруушаажээ. Тэрбээр, “АНУ-ын цэргүүд Ираны генерал Касем Сулейманийн амийг хөнөөж, тухайн газар оронд цэргийн ажиллагаа явуулж байгаа нь тус бүс нутгийн олон үндэстнийг зөрчилд хүргэж, нөхцөл байдлыг хурцатгалаа” хэмээсэн байна.