“Оюуны ундарга-2020” өсвөрийн шатарчдын тэмцээн боллоо

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-01-13 20:56:52

Булган /МОНЦАМЭ/  Булган аймгийн өсвөрийн шатарчдын аймгийн аварга шалгаруулах “Оюуны ундарга-2020” тэмцээн Хишиг-Өндөр суманд боллоо. Өсвөрийн шатарчдын тэмцээнийг аймгийн Биеийн тамир, спортын газар, Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж, тус сумын сургуулийг 1998 оны төгсөгчид ивээн тэтгэлээ.

Энэхүү тэмцээнд 15 сумын 107 шатарчин 4 насны ангилалд өрсөлдсөн байна. Өсвөрийн шатарчдын 5 хүртэлх насны ангилалд хөвгүүдээс Орхон сумын Б.Мөнгөнсоёмбо, Сэлэнгэ сумын Д.Тэмүүлэн, Булган сумын 4-р цэцэрлэгийн Б.Бат-Итгэл, охидоос Булган сумын 4-р цэцэрлэгийн Н.Амар-Эрдэнэ, Хишиг-Өндөр сумын М.Ундрал, Сэлэнгэ сумын Н.Отгонзаяа, 6-7 насны ангилалд хөвгүүдээс Хутаг-Өндөр сумын О.Хүслэн, Сэлэнгэ сумын Э.Тэнгис, Хутаг-Өндөр сумын Г.Энхбилэг, охидоос Хутаг-Өндөр сумын Г.Хишиг-Од, Булган сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн Х.Маралгоо, Булган сумын 1-р сургуулийн Б.Намуун, 8-9 настай эрэгтэй шатарчдаас Булган сумын 1-р сургуулийн Б.Энхтогтох, Хутаг-Өндөр сумын Б.Тэмүүлэн, Могод сумын Л.Ганчойж, охидоос Орхон сумын Н.Энхриймаа, Хутаг-Өндөр сумын Т.Мишээл, Булган сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн П.Номингэрэл, 10-11 насны хөвгүүдээс Тэшиг сумын Д.Азжаргал, Булган сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн Ц.Баасандэлгэрэх, Булган сумын 1-р сургуулийн Ч.Саруултөгөлдөр, мөн насны охидоос Хутаг-Өндөр сумын Н.Анударь, Булган сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн Б.Энхриймаа, Гурванбулаг сумын У.Буянжаргал нар эхний байр эзэллээ.

Эхний байранд шалгарсан өсвөрийн шатарчид энэ сард Улаанбаатар хотод "Цодгор хүү-2020” улсын аварга шалгаруулах тэмцээнд оюун ухаанаа сорих юм.

Холбоотой мэдээ