Малын хулгайн эсрэг хамтран ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-01-13 10:26:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мал эмнэлгийн ерөнхий газар орон нутгийн авто замд хяналт хийж буй цагдаагийн алба хаагч нарт зориулж БНСУ-д үйлдвэрлэсэн "Самсунг" маркын 44 ширхэг таблет гардуулан өглөө. 

ЦЕГ болон Мал эмнэлгийн ерөнхий газар “Малын гэрчилгээний цахим систем”-ийг мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажилд ашиглах талаар хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг өнгөрсөн оны 11 дүгээр сард байгуулсан юм. Мал эмнэлгийн ерөнхий газар улсын хэмжээнд цахим системийг нэвтрүүлэхээр 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, 332 сумдын нийт 2200 орчим малын эмч нарт болон цагдаагийн алба хаагч нарт сургалт явуулж, системд хандах эрхийг олгож,  хяналт шалгалтын ажиллагааг эхлүүлээд байна.  


Учир нь малын гарал үүслийн гэрчилгээг цахимд шилжүүлээд байгаа бөгөөд цагдаагийн байгууллага мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хяналт шалгалтад энэхүү системийг ашиглаж эхлээд байна. Системийг хэрэгжүүлж эхэлснээр гэмт хэрэг, зөрчил буурах эерэг үзүүлэлттэй байна. 


Холбоотой мэдээ