Хийморийн дарцаг хатгахад сайн

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2020-01-13 07:33:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2020 оны нэгдүгээр сарын 13. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн дунд улаан хулгана сарын Билгийн тооллын 18. Сумъяа гараг. Их морь одтой, нэг цагаан мэнгэтэй хөхөгчин туулай өдөр.

 

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Сансар

Суудал: Хий

 

Өдрийн наран  8 цаг 38 минутад мандан, 17 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа  үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах  хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын  суудалд суух, хийморийн  дарцаг хатгахад  сайн.

 

Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад  муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар  одогсод  урагш мөрөө  гаргавал  зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Холбоотой мэдээ