Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд галт тэрэг нэмж явуулж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-01-11 16:47:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд нэмэгдэл галт тэрэг мягмар, лхагва, бямба гарагт аялж эхэллээ.

Өнөөдрөөс энэ сарын 23-ныг дуустал Улаанбаатараас 20:45 цагт хөдлөөд, Замын-Үүдэд 8:30 цагт очих юм. Харин Замын-Үүдээс 21:35 цагт хөдлөөд Улаанбаатарт 10:05 цагт ирэх аж.

Тасалбарын үнэ том хүн /тасалгаат/ 41800 төгрөгийн үнэтэй байна. 


Холбоотой мэдээ