Боливийн Ерөнхийлөгч асан Кирога сонгуульд оролцохоо мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-10 14:14:02

БУЭНОС-АЙРЕС. /TASS/. Ирэх 5 дугаар сард болох төрийн тэргүүний сонгуульд оролцох бодолтой байгаагаа Боливийн Ерөнхийлөгч асан Хорхе Кирога өнгөрсөн пүрэв гарагт мэдэгджээ.  


“Боливи ардчилсан тогтолцоог үргэлжлүүлэн сэргээгээсэй гэж хүсэж буй нам, улс төрийн зүтгэлтнүүдтэй яриа хэлэлцээ хийнэ гэж найдаж байна” хэмээн тэрбээр мэдэгджээ. Түүнчлэн Ерөнхийлөгч асан Эво Моралесийг эсэргүүцэгчид дээд зэргээр нэгдмэл байдалд хүрнэ гэж найдаж байгаагаа Х.Кирога илэрхийлжээ.


Боливид өнгөрсөн 10 дугаар сарын 20-нд ерөнхийлөгчийн сонгууль болсон юм. Сонгуулийн дээд шүүхийн мэдээлснээр, тухайн үед ерөнхийлөгч байсан Моралес олонхийн саналыг авсан юм. Үүний дараа Моралес сонгуульд ялалт байгуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа түүний гол өрсөлдөгч Карлос Меса мэдэгдсэн юм.  Санал хураалтын дүнг зарласны дараа Моралесыг эсэргүүцэгчид жагсаал цуглаан зохион байгуулж, Боливид эмх замбараагүй байдал дэгдэж эхэлсэн байна.

Холбоотой мэдээ