Японоор аялсан гадаадын жуулчдын тоо өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-01-10 13:42:51

ТОКИО. /Reuters/. Япон улсаар өнгөрсөн онд 32 сая орчим гадаадын жуулчин аялснаар дээд үзүүлэлтийг шинэчлэн тогтоолоо гэж тус улсын Засгийн газар баасан гарагт мэдээлжээ.


Японы Аялал жуулчлалын сайд Казүёоши Акабагийн мэдээлснээр, 2019 онд Японоор 31.88 сая гадаадын жуулчин аялжээ. Үүнийг өмнөх оны үзүүлэлттэй харьцуулахад 2.2 хувиар өссөн байна. 


2020 онд Токио хотноо Олимп, Паралимпын наадмыг зохион байгуулах тул 40 сая жуулчин хүлээн авна хэмээн Японы Засгийн газар тооцоолж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ