БНСУ, АНУ-ын төлөөлөгчид БНАСАУ-ын цөмийн асуудлыг хэлэлцэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ. /TASS/.
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Гён Хва, АНУ-ын Төрийн
нарийн бичгийн дарга Майкл Помпео нар Сан-Франциско хотод энэ сарын 14-нд
БНАСАУ-ын цөмийн асуудал хийгээд хоёр улсын харилцаа, Ойрхи Дорнод дахь нөхцөл
байдлыг хэлэлцэнэ. Энэ тухай БНСУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Ким Ин Чоль
мэдэгджээ.
“Энэхүү уулзалт нь хоёр улсын
холбоог бэхжүүлж, бүс нутаг болон дэлхийн түвшинд хамтын ажиллагаагаа
идэвхжүүлэхэд тус болно” хэмээн дипломат онцлон тэмдэглэжээ.
Түүнчлэн Японы Гадаад хэргийн сайд Тосимицу Мотэги Сан-Франциско хотод
хүрэлцэн ирж, АНУ болон БНСУ-ын төлөөлөгчидтэй хоёр талт болон гурван талт
уулзалт хийх аж.