Дөрөвдүгээр сарын 21-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-04-21 09:07:42

09.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

09.00 цагт "Санхүүгийн зах зээл ба эдийн засгийн хөгжлийн гарц" сэдэвт эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг СЭЗДС-ийн С байрны 4 давхрын хурлын зааланд болно.

11.00 цагт Олимпийн эрх олгох Азийн АШТ-д оролцох тамирчид БТСХТ-ийн 4 давхарт мэдээлэл хийнэ.

11.00 цагт НЗДТГ, НАЖГ-аас зохион байгуулах “Найрсаг Улаанбаатар” зочид буудлын үйлчилгээний мэргэшүүлэх сургалт “Шангри-Ла Улаанбаатар” зочид буудалд болно.

11.00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын А танхимд болно.

11.00 цагт Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах дэлхийн өдрийг угтсан аяны нээлт Хүүхдийн ордонд болно.

11.00 цагт ЕБС-ийн сурах бичгийг хэвлэх тендерийн талаар  Хэвлэлийн Үйлдвэрүүдийн Холбоо болон Хэвлэх үйлдвэрүүдийн захирлууд Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.

11.00 цагт "Эрүүл мэндийн салбарт тавтай морил" сэдэвт хөдөлмөрийн яармаг МҮЭСТО-ны 2 давхарт болно.

11.40 цагт 960 хүүхдийн суудал бүхий Баянгол дүүргийн 73 дугаар сургуулийн шав тавих ёслол болно. Утас: 88084815

12.00 цагт Хэнтий аймгийн залуучуудын дунд зохиогддог “Алтан цом” спортын наадмын нээлт Спортын төв ордонд болно.

12.00 цагт Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Монголын Хөлбөмбөгийн Холбоо хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ажиллагаа Монголын Хөлбөмбөгийн Холбооны байранд болно.

12.30 цагт Хөдөлмөрийн Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар нэмэх тохиролцоонд хүрч чадсан талаар мэдээлэл хийнэ.

13.00 цагт Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ, Эрүүл мэндийн нэгдэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Сонгино” бие даан амьдрах төв хамтарч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээ авахад тулгамдаж, буй асуудлаарх хэлэлцүүлэг “Ирээдүй” цогцолборын 81 дүгээр сургуулийн хурлын зааланд болно.

14.00 цагт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд /Дүнжингарав төв/ болно.

14.00 цагт "Мөрөөдлийн өрөө" төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгийн Хүүхдийн тасгийн тарианы өрөөг шинээр тохижуулсныг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно.

15.00 цагт МУИС-ийн Гадаад хэл соёлын сургуулийн Нэр судлалын төвийн судалгааны хүрээнд “Дэлхийд тархсан монгол газар нутгийн нэр” номын нээлт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар (Соёлын төв өргөө)-ын 3 дугаар давхрын хурлын танхимд болно.

17.00 цагт Зохиолч, яруу найрагч Х.Дэмбэрэлийн "Хазаарын чимээ" хүүхдийн богино өгүүллэгийн номын нээлт Соёлын төв өргөөний Хүүхдийн номын ордонд болно.

Холбоотой мэдээ